Мэдээлэл

БАРИЛГЫН ЗУРАГ ТӨСӨЛ ЗОХИОХ ТЕНДЕР ЗАРЛАГДЛАА

БАРИЛГЫН ЗУРАГ ТӨСӨЛ ЗОХИОХ ТЕНДЕР ЗАРЛАГДЛАА

Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт баригдах Орон сууц, үйлчилгээний зориулалттай иж бүрэн барилгын зураг төсөл зохиох гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтад оролцохыг “Таван Богд Проперти” ХХК-с урьж байна.

Энэхүү тендер нь хоёр үе шаттай явагдах ба ажлын туршлага, техникийн нөхцөл зэрэг үзүүлэлтийг хангасан оролцогч талуудад хоёр дахь үе шатанд оролцох саналыг хүргүүлнэ.

Тендерт оролцох хүсэлтэй байгууллагууд удирдамжийн дагуу материалуудыг бүрдүүлэн тендерийн битүүмжилсэн хайрцагт хийнэ үү.

Тендерийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг албан бичгээр эсвэл доорх и-мэйл, утсаар холбогдон авах боломжтой.

И-мэйл хаяг : tender@tavanbogd.com

Утасны дугаар: 9410-0767, 8850-6644