Нийгмийн хариуцлага

ХҮҮХДҮҮД ПИЦЦА ХАТТАЙ ХАМТ “ЧИХРЭЭС ҮНЭТЭЙ ДУРСАМЖ” БҮТЭЭЛЭЭ

ХҮҮХДҮҮД ПИЦЦА ХАТТАЙ ХАМТ “ЧИХРЭЭС ҮНЭТЭЙ ДУРСАМЖ” БҮТЭЭЛЭЭ

Пицца Хатын хамт олон хүүхэд бүрт аз жаргал бэлэглэхийг эрхэмлэн ажилладаг бөгөөд 2019 оны 6 дугаар сарын 1-ний өдөр “Чихрээс үнэтэй дурсамж” өдөрлөгийг Лантуун Дохио ТББ-тай хамтран Баянхошуунд байрлах “Ид шидийн орон 1” төвд зохион байгууллаа.

Олон хүүхдүүдэд мартагдахааргүй сайхан дурсамж үлдээх зорилгоор тус өдөрлөгийг өглөөнөөс орой хүртэл хүн бүхэнд нээлттэй зохион байгуулсан юм. Урлагийн үзүүлбэр, үлгэрийн баатруудын тоглолт, дуу бүжиг, хөгжөөнт тоглоом гээд сонирхолтой хөтөлбөртэй баярын үйл ажиллагаанд 2,000 гаруй хүүхдүүд эцэг эхийн хамт оролцож, нэг өдрийг дурсамж дүүрэн өнгөрөөлөө. 

Энэ жил Монголд нээгдсэний 5 жилийн ойн баяр нь тохиож буй Пицца Хатын хамт олон "Сайн үйлсийн 5 онцлох ажил"-ыг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ ажлынхаа хүрээнд “Чихрээс үнэтэй дурсамж” өдөрлөгийн ерөнхий ивээн тэтгэгч, хамтран зохион байгуулагчаар ажилласандаа баяртай байгаа билээ.

Пицца Хат нь үйл ажиллагаагаа эхэлсэн цагаас гэр бүл, хүүхэд, тэдний боловсролд чиглэсэн олон үйл ажиллагааг тогтмол зохион байгуулсаар ирсэн. Нийгмийн хариуцлагатай компанийн хувьд цаашид ч гэсэн нийгэмд тулгамдаж буй олон асуудалд хувь нэмрээ оруулан ажиллах болно.