Мэдээлэл

“МЭДЛЭГТЭЙ ИРЭЭДҮЙ” ТӨСЛИЙН УРАЛДААНЫ 10 САЯ ТӨГРӨГИЙН ШАГНАЛЫН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨХ ШИЛДЭГ 3 БАГ ТОДОРЛОО

“МЭДЛЭГТЭЙ ИРЭЭДҮЙ” ТӨСЛИЙН УРАЛДААНЫ 10 САЯ ТӨГРӨГИЙН ШАГНАЛЫН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨХ ШИЛДЭГ 3 БАГ ТОДОРЛОО

Улаанбаатар Принтийн “Мэдлэгтэй дэвтэр” брэндээс ЕБС-ийн дунд, ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулдаг “МЭДЛЭГТЭЙ ИРЭЭДҮЙ” төслийн уралдааны сүүлийн шалгаруулалт  12 сарын 18-нд боллоо. Энэ удаагийн төсөл нь  “Сургуулийн орчинд тулгамдсан асуудал, сурч боловсрох эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэх’’ сэдэвтэй байсан ба ерөнхий боловсролын 28 сургууль оролцож, шилдэгээр нийслэлийн 13, 14-р сургуулиуд болон Төв аймгийн Хүмүүн цогцолбор шалгарлаа.

Шилдгийг тодруулахдаа 12 сарын 19-24-ний хооронд “Мэдлэгтэй дэвтэр” фэйсбүүк хуудсанд шилдэг 3 төслийг байршуулж,  хамгийн олон like авсан төсөл ялагчаар тодрох юм.  Иймээс та бүхэн сурагчид, багш нарын хамтран бичсэн төсөлтэй танилцаж, өөрийн дэмжиж байгаа төсөлд саналаа өгч, эх орны мэдлэгтэй ирээдүй болсон сурагчдын сурах орчинг сайжруулахад хөрөнгө оруулаарай.

Уралдааны эхний шатанд сурагчид “Дууссан дэвтрээрээ бид юу хийж болох вэ?” сэдвээр бүтээлч өдөрлөг зохион байгуулсан. Эндээс  хамгийн оновчтой санаа, шилдэг бүтээлээрээ шалгарсан 28 сургуулийн сурагчдын баг уралдааны төсөл бичин дараагийн шатанд оролцсон бөгөөд төсөлд оролцсон нийт багийнхандаа “Мэдлэгтэй дэвтэр” брэндийн зүгээс баяр хүргэж, амжилт хүсье.