Мэдээлэл

ГАЛЛЕРИА УЛААНБААТАР ТӨВӨӨР ЗОЧИЛЖ ИД ШИДТЭЙ АХ ЭГЧ БОЛООРОЙ

ГАЛЛЕРИА УЛААНБААТАР ТӨВӨӨР ЗОЧИЛЖ ИД ШИДТЭЙ АХ ЭГЧ БОЛООРОЙ

2019 оны 12 сарын 10-14 ны хооронд “Ид шидийн уут” Галлериа Улаанбаатар төвд байрлаж хүнд нөхцөлд амьдарч байгаа бяцхан хүүхдүүдэд шинэ жилийн баярын бэлгээ цуглуулж эхэллээ.

Ид шидийн уутанд та өөрийн хүссэн бэлгээ хандивлах боломжтой бөгөөд шууд мөнгөн хандив гэхээс илүү Лантуун Дохио ТББ-с гаргасан түлхүүрний оосор, хөргөгчний наалт зэргийг худалдан авч бяцхан хүүхдүүдэд амьдрах дулаан байр, идэх халуун хоолтой байхад нь тус болох юм.

Таван Богд Группийн зүгээс сүүлийн 1 сарын турш “Ид шидтэй ах эгч” хандивын аяныг группийн нийт ажилчдын дунд зохион байгуулж байгаа бөгөөд мөнгөн хандиваас гадна салбар тус бүрээс “Ид шидийн орон” төслийн үйл ажиллагааг дэмжиж байгаа бүх төрлийн хандивын үйл ажиллагааг тасралтгүй дэмжиж байгаа билээ. Та ч бас бидэнтэй нэгдэж Ид шидтэй ах, эгч болоорой.