Мэдээлэл

KFC ТЭВРЭЛТИЙН ӨДРӨӨР 35-Р СУРГУУЛИЙН ХҮҮХДҮҮДЭД ХАРААНЫ ШИЛ БЭЛЭГЛЭЛЭЭ

KFC ТЭВРЭЛТИЙН ӨДРӨӨР 35-Р СУРГУУЛИЙН ХҮҮХДҮҮДЭД ХАРААНЫ ШИЛ БЭЛЭГЛЭЛЭЭ

       “KFC” брэнд “Улаанбаатар Ротаракт клуб” ТББ-тай хамтран 11 сарын 24-ний өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн 35-р сургуулийн I-III ангийн хүүхдийг нүдний үзлэгт хамруулан, шил зүүх нэн шаардлагатай хүүхдүүдэд нүдний шил бэлэглэлээ. 


        KFC брэнд нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлдэг “Тэврэлтийн өдөр” нь 2014 оноос эхлэн сар бүр тасралтгүй зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ сарынх “Улаанбаатар Ротаракт клуб”-ийн санаачилсан “Eye See” төсөл хөтөлбөрийг дэмжин ажилласнаараа илүү онцлог болж олон хүүхдэд сэтгэлийн дэм хайрлалаа.