Мэдээлэл

УЛААНБААТАР ПРИНТ ХЭВЛЭХ ҮЙЛДВЭР ОЛОН УЛСЫН ISO45001:2018 СТАНДАРТ ХАНГАСАН ҮЙЛДВЭР БОЛЛОО

УЛААНБААТАР ПРИНТ ХЭВЛЭХ ҮЙЛДВЭР ОЛОН УЛСЫН ISO45001:2018 СТАНДАРТ ХАНГАСАН ҮЙЛДВЭР БОЛЛОО

“Таван Богд Менежмент” ХХК-н Улаанбаатар Принт хэвлэх үйлдвэр 2017 оноос эхлэн “Аюулгүй ажиллагаа надаас эхлэнэ” уриатайгаар, хөдөлмөрийн чадвараа алдсан осолгүй байгууллага болохоор Олон Улсын ISO45001:2018 стандартыг байгууллагын үйл ажиллагаанд амжилттай нэвтрүүлэн ажиллаж Австрали улсын BSCеrt байгууллаас тогтоосон стандарт баталгаажилтыг хангалаа. Стандартыг хэрэгжүүлсэн 3 жилийн хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдсан ослыг тэглэж чадсан ба энэ амжилтаа цаашид үргэлжлүүлэн аюулгүй ажиллагааны тогтолцоог улам сайжруулан хүн бүр ажлын байрандаа аюулгүй ажиллах боломжийг бүрдүүлэхээр хичээн ажиллаж байна.

 “Улаанбаатар Принт” хэвлэх үйлдвэр нь “Таван богд групп”-н хэмжээнд Олон Улсын ISO45001:2018 стандартыг нэвтрүүлсэн анхны компани боллоо.