Нийгмийн хариуцлага

KFC “ТЭВРЭЛТИЙН ӨДӨР”-ӨӨР 25 ХҮҮХДЭД ЧИХРИЙН ШИЖИНГИЙН ТЕСТ АППАРАТ БЭЛЭГЛЭЛЭЭ

KFC “ТЭВРЭЛТИЙН ӨДӨР”-ӨӨР 25 ХҮҮХДЭД ЧИХРИЙН ШИЖИНГИЙН ТЕСТ АППАРАТ БЭЛЭГЛЭЛЭЭ

Улаанбаатар Ротаракт клуб” ТББ, “Таван Богд Фүүдс” ХХК-тай хамтран Улаанбаатар хотын асрамжийн газрууд, хөгжлийн бэрхшээлтэй, амьжиргааны түвшингээс доогуур орлоготой айл өрхийн хүүхдүүдэд сэтгэлийн дэм өгөх зорилгоор энэхүү төслийг сар бүр зохион байгуулдаг. Энэ 9 дүгээр сард  “Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв”-ийн чихрийн шижинтэй зорилтот бүлгийн нийт 25 хүүхдэд чихрийн шижингийн тест аппарат болон олон үйлдэлт тэргэнцэрийг Амьсгалын тасаг, Мэдрэлийн тасгуудад бэлэглэлээ. Мөн залуу ээжүүдэд хүүхдийн давтамжтай вакциныг цаг тухай бүрт хийлгэх болон нярайг өвчлөлөөс хэрхэн сэргийлэх талаар сургалт орж тухайн тасагт яаралтай үед хэрэглэгдэх эд зүйлс бүхий хайрцагыг бэлэглэсэн юм.

Харин 10 дугаар сард хүүхдүүдийн бие бялдар болон оюун санаанд хөрөнгө оруулах үүднээс “ХАЯТТ”-ийн дэргэд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч хүүхдүүддээ тусламж үзүүлдэг, 2012 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй “Эрхэт баясангуй” хүүхэд эмэгтэйчүүдийн иогийн төвд иогийн анхан шатны хичээлийг мэргэжлийн багшаар удирдуулан заалгаж бие бялдар, тэсвэр хатуужил, оюун санааг тогтворжуулахаас гадна, дотоод сэтгэлээсээ ярилцаж сурахыг заалгасан өвөрмөц өдөр байлаа.