Мэдээлэл

ПИЦЦА ХАТ-Н ГАЛЛЕРИА САЛБАРААР ҮЙЛЧЛҮҮЛЭХ 9 ШАЛТГААН

ПИЦЦА ХАТ-Н ГАЛЛЕРИА САЛБАРААР ҮЙЛЧЛҮҮЛЭХ 9 ШАЛТГААН

Галлериа Улаанбаатар төвийн 1 давхарт байрлах Пицца Хат-н Dine-In салбар нь хотын төв зүрхэн хэсэгт байрлах тул амтат пиццанд дурлагсад хүссэн үедээ ороод гарах боломжтой. Гэхдээ энэ салбарт бусдаасаа ялгарах олон онцлог зүйл байдгийг Та мэдэх үү?

1. Энд амтат пиццанаас гадна шөл, зууш, салат, амттан гэх мэт олон төрлийн хоол байх бөгөөд уух зүйлсийн хувьд ч гэсэн өргөн сонголттой.

2. Хэрэглэгчиддээ зориулан бармены бэлтгэсэн коктейль, смүүти зэрэг олон төрлийн уух зүйлсээр үйлчилдэг тул романтик болзооноос эхлээд бүх төрлийн уулзалт хийж болно.

3. Хайртай дотны хүмүүс, найз нөхөдтэйгээ хуваалцан идэх олон төрлийн хоолыг Пицца Хат-н Галлериа салбараас амтлах боломжтой тул оройн зоог, найз нөхдийн уулзалт, төрсөн өдөр гээд баярт мөчүүдээ тэмдэглэхэд хамгийн тохиромжтой.
4. Баристагын бэлтгэсэн амтат кофег өглөөний цайндаа уунгаа ажил хэргийн уулзалтаа ч хийх боломжтой.
5. Пицца Хатын бусад салбаруудад хэрэглэгчид өөрөө өөртөө үйлчилдэг бол зөвхөн Пицца Хат-н Галлериа салбарт мэргэжлийн зөөгчдөөр үйлчлүүлэн, илүү их тав тухыг мэдэрнэ.
6. Бяцхан дүү нартаа зориулан ширээн дотроо төрөл бүрийн сонирхолтой тоглоомуудыг хийсэн тул гэр бүлээрээ ирж дуртай хоолоо идэхэд илүү сонирхолтой.
7. Пицца Хат-н Галлериа салбарт “Pizza Making Day” өдөрлөг амралтын өдөр бүр зохион байгуулагддаг. Энэ өдөр хүүхэд багачууд өөрсдийн гараар пицца урлан, амтат пиццагаа идэж, алиалагч ах, найзуудтайгаа цагийг хөгжилтэй өнгөрүүлдэг.
8. Оюутан, сурагчдадаа зориулан Пицца Хат-н экспресс салбаруудтай адил зүсэм пиццаг гаргаж, хамгийн хэмнэлттэй багцыг санал болгож байгаа.
9. Тус салбар нь бүх насны хэрэглэгчдийнхээ ая тухыг бодолцон гаргасан дотоод заслаараа Yum! Asia толгой компаниас “Most loved store design” шагналыг авч байсан тул заавал ороод гарах газруудын нэг юм.
Хаяг: Сүхбаатарын талбайн зүүн талд байрлах Галлериа Улаанбаатар Төв-ийн 1 давхарт, Пицца Хат Галлериа салбар
Цагийн хуваарь: 10:00 – 24:00
Галлериа салбарын утас: 75101013