Нийгмийн хариуцлага

“CHILDREN’S CANVA DAY” ӨДӨРЛӨГ

“CHILDREN’S CANVA DAY” ӨДӨРЛӨГ

Дэлхийн хүмүүнлэгийн өдрийг тохиолдуулан Галлериа Улаанбаатар төв нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нийгэмд эрх тэгш оролцох эрхийг дэмжих зорилгоор "Children’s Canva Day" өдөрлөгийг 2019 оны 8-р сарын 16-ны өдөр GNM ТББ-тай хамтран зохион байгууллаа. 

Уг өдөрлөгөөр хүүхдүүд уран зураг зурж, пицца хийн, хамтдаа цагийг хөгжилтэй, үр бүтээл дүүрэн өнгөрөөсөн юм. Түүнчлэн Пицца Хат Галлериа салбар тэднийг амтат пиццагаар дайлсан бол “Мэдлэгтэй дэвтэр” брэндээс хичээлийн хэрэгсэл бэлэглэсэн юм.

Хүүхэд бүхэн жаргалтай байг.