Мэдээлэл

УЛААНБААТАР ГУРИЛ ХХК HACCP СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЛЭЭ

УЛААНБААТАР ГУРИЛ ХХК HACCP СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЛЭЭ

“Улаанбаатар Гурил” ХХК-ийн хамт олон HACCP буюу Эгзэгтэй цэгийн аюултай байдлыг шинжилж хянах тогтолцоо болох хүнсний аюулгүй байдлын холбогдох стандартыг Монгол улсын гурил үйлдвэрлэлийн салбараас анх удаа үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүллээ.

Үндэсний манлай үйлдвэрлэгч, ТОП-150 аж ахуйн нэгжийн нэг “Улаанбаатар Гурил” ХХК дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, хүнсний аюулгүй байдлыг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэдгийг гэрчлэх HACCP тогтолцоог 2 жил нэвтрүүлэн ажилласны эцэст зохих хянан баталгаажуулалтад амжилттай тэнцэж олон улсын сертификатыг гардаж авлаа.

HACCP нь анх 1959 онд АНУ-ын NASA-ийн нисгэгч нарын сансарт хэрэглэх хүнсний бүтээгдэхүүнд зориулан боловсруулсан хүнсний аюулгүй байдлын тогтолцоо бөгөөд одоо хүнсний бүтээгдэхүүнд үүсч болох эрсдэлийг тодорхойлж түүнийг хянах, залруулах, арилгах тогтолцоог системтэйгээр бий болгож буй хяналтын систем юм.

Бид ард түмнийхээ тэргүүн сонголт байж салбартаа манлайлна уриан дор эрүүл, аюулгүй, чанартай гурил үйлдвэрлэж олон улсын жишигт хүрч ажиллахын төлөө өдөр бүр хичээн ажиллаж байна.

Амт чанарын дээд Улаанбаатар Гурил