Мэдээлэл

KFC БРЭНДИЙН АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙГ ХАРИУЦСАН УДИРДЛАГУУД МОНГОЛД АЙЛЧЛАН ИРЛЭЭ

KFC БРЭНДИЙН АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙГ ХАРИУЦСАН УДИРДЛАГУУД МОНГОЛД АЙЛЧЛАН ИРЛЭЭ

2019 оны 8 дугаар сарын 5-8-ны хооронд “KFC GREATER ASIA”буюу KFC Ази, Номхон Далайн бүс нутгийг хариуцсан удирдлагууд Монголд айлчлан ирж, Монгол дахь KFС салбаруудын үйл ажиллагаа болон олон улсын стандартыг хэрхэн ханган ажиллаж буйтай биечлэн танилцлаа.

KFC GREATER ASIA нь Япон, Солонгос, Хятад, Мьянмар, Энэтхэг, Индонейз, Монгол 7 улсыг хариуцдаг. Айлчлалын үеэр ерөнхий менежер Ричард Уалис, маркетинг хариуцсан захирал Люис Рүз Рибот, үйл ажиллагаа хариуцсан захирал Фархад Киани, бизнес хөгжил хариуцсан захирал Чарльз Мильс, санхүүгийн газрын захирал Стивен Лю, Япон дахь KFC-н франчайзийн ерөнхийлөгч Масаки Кондо хүрэлцэн ирсэн юм.

Төлөөлөгчид KFC Тэнгис, Галлериа болон Хоум плаза салбаруудаар зочлон, үйл ажиллагаатай  танилцсаны үр дүнд дэлхийн брэндийг яг стандартын дагуу амт, чанарыг хадгалан хэрэглэгчдэд хүргэн ажиллаж буй салбарын ажилчид, менежментийн багт талархал илэрхийлж, талархлын карт болон дурсгалын зүйлс гардууллаа. Шилдгээр шалгарсан ажилтнууддаа баяр хүргэе.

KFC Тэнгис салбар:

- Тогооч Б.Тулга

- Ажилтан Б.Хүрэл-Очир

- Ерөнхий менежер Д.Ням-Эрдэнэ

KFC Галлериа салбар:

- Тогооч Б.Нямдорж

- Ажилтан Э.Буян-Очир

- Ерөнхий менежер М.Бадамханд

KFC Менежментийн баг:

- Чанар судалгааны албаны дарга Г. Нямсүрэн

- Санхүүгийн албаны дарга А. Лхагвасүрэн