Мэдээлэл

ГОВЬ ХК АМЕРИКИЙН ЗАХ ЗЭЭЛД ХӨЛ ТАВИЛАА

ГОВЬ ХК АМЕРИКИЙН ЗАХ ЗЭЭЛД ХӨЛ ТАВИЛАА

Говь ХК нь ирэх 9 дүгээр сард АНУ-ын Лос Анжелес хотод “GOBI CASHMERE USA” хэмээх шинэ салбараа нээхээр боллоо. Говь ХК нь одоогоор АНУ-ын Чикаго, Лос Анжелес, Сан Франциско зэрэг хотуудад фрайнчайз дэлгүүртэй ба шинээр нээгдэж буй салбар нь АНУ-ын хэрэглэгчдэд онлайн худалдаагаар бүтээгдэхүүнээ хүргэхэд голлон анхаарч ажиллах юм.

Шинэ салбарын нээлтийн албан ёсны үйл ажиллагаа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр болсон юм. Тус айлчлалын гол зорилгын нэг нь Монголын ноос ноолууран бүтээгдэхүүнийг гаалийн татваргүйгээр АНУ-д нэвтрүүлэх талаар хэлэлцээр байсан юм.

АНУ-ын Конгрессын нэр бүхий гишүүд 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх зорилгоор гуравдагч хөршийн худалдааны хуулийг хэлэлцүүлэхээр Конгресст өргөн барьсан. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар Монголын хувцас үйлдвэрлэлийн салбарт шинээр 40 мянган ажлын байр бий болж, 200 мянган малчны орлого нэмэгдэх аж.