Нийгмийн хариуцлага

KFC ГЭР БҮЛИЙН ӨДӨР БОЛЛОО

KFC ГЭР БҮЛИЙН ӨДӨР БОЛЛОО

Бидний хувьд аз жаргалын дээд болох хүүхдүүд маань инээд хөөр, баяр баясал, хайр халамжаар дүүрэн өсөх нь хамгаас эрхэм зүйл юм. Тиймдээ ч дэлхийн брэнд KFC нь сар бүр бяцхан хүүхдүүддээ зориулан Гэр бүлийн өдрийг зохион байгуулдаг. Тус өдөрлөгт хүүхдүүд аав, ээж, ах эгч нартайгаа хүрэлцэн ирж, үлгэрийн баатруудын жүжиг үзэж, тэдэнтэй тоглож наадан хөгжилтэй мөчүүдийг хамтдаа өнгөрөөдөг билээ.

7 дугаар сарын 27-ны өдөр KFC Смарт салбарт зохион байгуулагдсан Гэр бүлийн өдрөөр Zootopia хүүхэлдэйн киноны баатрууд сургамжит жүжиг тавьж, илбэ, уран нугаралт, тэнцвэр гээд гайхамшигтай үзүүлбэрүүд боллоо. Мөн хүүхдүүд маань хөгжөөнт тэмцээнд оролцож, KFC брэндийн гарын бэлгийг шагналд нь авсан юм. Дурсамж дүүрэн мөчийг KFC брэндтэй хамт өнгөрүүлсэн хүүхдүүд, аав ээж нартаа баярлалаа.