Мэдээлэл

ЭНЭ ӨДӨР

ЭНЭ ӨДӨР

Энэ өдөр яг нэг жилийн өмнө Монгол Улсын Гавьяат Тамирчин, Уулын спортын олон улсын хэмжээний мастер, дэлхийн долоон тивийн долоон оргилд хөл тавьсан анхны Монгол хүн Бадамгаравын Гангаамаа дэлхийн хоёр дахь ноён оргил болох К2 уулын 8,611 метрийн оргилд амжилттай гарсан билээ. Энэхүү хүч, тэвчээр, ур чадвар сорьсон авиралтад түүнийг дэмжин ажилласандаа ТАВАН БОГД ГРУППИЙН хамт олон баяртай байгаа бөгөөд түүний амжилт зүтгэлээр бахархаж, дараа дараагийн авиралтад нь амжилт хүсэж байна.