English

Таван Богд дахь бидний амьдрал

Таван Богд Групп нь Монголын бизнесийн салбарын томоохон ГРУПП компаниудын нэг ба бидний бизнесийн цар хүрээ жилээс жилд улам өргөжин тэлсээр байна. Таван Богд Группийн ололт, амжилт бүхэн нийт ажилтнуудын маань хөдөлмөр зүтгэлийн үр дүн, харилцагч, хэрэглэгч бүрийн маань итгэл, сэтгэлтэй салшгүй холбоотой билээ. Бид өөрсдийн эрч хүчтэй, чадварлаг, мэргэжлийн ур чадвар бүхий бүтээмж өндөртэй хамт олноороо үргэлж бахархдаг.

Та Таванбогд Группд ажилласнаар:

Монгол улсын бизнесийн салбарын манлайлагчдын төлөөлөл болсон нэр хүндтэй Группийн ажилтан болно.
Ая тухтай ажлын орчинд эерэг хандлага, бүтээлч эрмэлзэлтэй, мэргэшсэн хамт олонтой мөр зэрэгцэн ажиллаж, суралцах боломж
Бизнесийн болон үйл ажиллагааны өргөн цар хүрээнд хөрвөн ажиллаж олон талын туршлага, мэдлэг хуримтлуулах боломж
Мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн сургалт, хөтөлбөрүүдэд хамрагдаж, мэдлэг, ур чадвараа хөгжүүлснээр албан тушаал дэвшиж, залгамж халаа болон бэлтгэгдэх боломж
Бүтээлч санаачилга, ажлын гүйцэтгэлээ шударгаар үнэлүүлж, хүлээн зөвшөөрөгдөх, хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөхүйц цалин, урамшууллын системд хамрагдах боломж

Таван Богд Групп нь цалингаас гадна олон төрлийн хөнгөлөлт урамшуулал, хангамжийг ажилтнууддаа олгодог

Купон

Таван Богд Группд гурван сар ажилласнаар нэмэлт купоны урамшуулал авах эрхтэй болно. Купон нь Таван Богд Группийн салбар компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээнээс сонгон худалдан авахад зориулагдсан үнийн дүн бүхий эрхийн бичиг бөгөөд энэ нь цалингаас гадна нэмэлт хангамж юм.

Хөнгөлөлт

Ажилтандаа үдийн хоол, гар утасны ярианы төлбөрийн хөнгөлөлт эдлүүлэхээс гадна албан хэрэгцээнд ашиглах унааг холбогдох журмын дагуу олгодог. Мөн Группийн салбар компаниудаас өөрийн хүссэн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөнгөлөлттэй үнэ, нөхцөлөөр худалдан авах боломжтой байдаг.

Даатгал

Ажилтнуудаа ажилд орсон өдрөөс нь эхлэн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд бүрэн хамруулдаг ба ажлын байрны онцлогоос хамааран гэнэтийн ослын даатгал, хариуцлагын даатгалд хамруулдаг.

Тэтгэмж тусламж

Таван Богд Группээс ажилтныхаа нийгмийн асуудалд анхааран гэр бүлээ батлуулсан, шинэ хүүхэдтэй болсон, гэнэтийн осол, ар гэрийн гачигдал гэх зэрэг амьдралын баяр, гуниг тохиосон мөчүүдэд нь хамтдаа байж мөнгөн тэтгэмж, тусламжийг олгодог.

Шагнал урамшуулал

Жил бүр Группийн хэмжээнд амжилт бүтээл, ажлын гүйцэтгэлээ үнэлж өндөр гүйцэтгэлтэй, манлайлагч ажилтнуудаа шалгаруулан “Гадаадад аялах эрхийн бичиг”-ээр, салбар компаниуд тэргүүний ажилтнуудаа шалгаруулан мөнгөн шагнал, өргөмжлөлөөр шагнаж урамшуулдаг. Мөн олон жил үр бүтээлтэй ажиллаж салбарын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулсан тэргүүний ажилтнуудаа салбарын болон төр засгийн шагнал одон медальд тодорхойлон хөдөлмөр бүтээлийг нь дэмжиж урамшуулдаг.

Орон сууц, цалингийн зээл

Бид Монголын банк, санхүүгийн салбарт тэргүүлэгчдийн нэг болох “Хаан Банк”-ны хувь нийлүүлэгчийн хувиар Хаан банктай хамтран ажилладаг. Таван Богд Группд оруулсан хувь нэмэр, ажлын гүйцэтгэлийг үндэслэн ажилтнууддаа Хаан банкны орон сууцны зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр авах боломжийг бүрдүүлдэг. Ажилтан нь богино хугацааны санхүүгийн хэрэгцээгээ шуурхай шийдэхэд зориулан Хаан банкнаас цалингийн зээлийг авах боломжтой.

Эрүүл мэнд

Бид ажилтнуудынхаа эрүүл мэндэд анхаарч жилд нэг удаа эмнэлгийн иж бүрэн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулдаг. Энэ нь ажилтны одоогийн эрүүл мэндийн байдалд үнэлгээ өгөхөөс гадна ирээдүйд учирч болзошгүй эрүүл мэндийн эрсдэлээс сэргийлэх, хамгаалах зорилготой. “Эрүүл ажилтан бидний бахархал”

Спорт

Ажилтнуудынхаа чөлөөт цагийг зөв зохистой, идэвхтэй өнгөрүүлэх зорилгоор сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис зэрэг спортын төрлүүдээр хичээллэх боломж бүхий спорт заал болон йог, чийрэгжүүлэх төвүүдтэй хамтран ажиллахын зэрэгцээ уулын, дугуйн, явган аяллын клубууд ажилладаг.

Ажлын бүтээмжийг дээшлүүлэх, өөрийгөө нээн харуулах боломж олгох, багаар ажиллах, хамт олонч уур амьсгал бүрдүүлэх зорилгоор “Бүтээлч Таван Богдчууд” аяны хүрээнд олон сонирхолтой тэмцээн, уралдааныг зохион байгуулдаг. Мөн жил бүр өвөл, хавар, зун, намрын улиралд салбар компанийн нийт ажилтнуудыг хамруулсан хөгжилтэй амралт, зугаалга, спортын арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг.

Таван Богд Групп нь ажилтнуудынхаа сэтгэл тайван ажиллах бололцоог хангах зорилгоор улсын болон хувийн цэцэрлэгүүдтэй хамтран ажилладаг бөгөөд бага, дунд, ахлах, бэлтгэл бүлэгт харьяалал харгалзахгүйгээр хамруулдаг.