English

Нийгмийн хариуцлага

Амтат шарсан тахиатай KFC брэндийн “Тэврэлтийн өдөр”-т Улаанчулуут болон зорилтот бүлгийн хүүхдүүд хамрагддаг “Нарны хүүхдүүд” ТББ-ийн 5-12 насны 30 хүүхэд багачууд оролцлоо. Энэ удаагийн төсөлд хүүхдүүд болон Улаанбаатар Ротаракт клубын гишүүд маань үндэсний хувцасаар гоёж, хүүхдүүдийг таван хошуу малын нэрээр багт хуваан шагай тоглуулж, гэр хэрхэн барихыг зааж, таван хошуу малын дүрс эвлүүлэн тоголсноор хүүхдүүдэд Монгол ёс заншлын талаар мэдлэг олж аван нэг өдрийг үр бүтээлтэй, аз жаргалтайгаар өнгөрүүлсэн гэдэгт итгэлтэй байна.

Бяцхан гараараа пицца урлая өдөрлөг энэ удаад энэхүү өдөрлөгийг сар бүр хамтран зохион байгуулдаг “Найрамдал ротаракт” клубын гишүүдийн хүүхэд болон Пицца Хат брэндийн  ажилчдын хүүхдүүдийг оролцуулан хамтдаа пицца урлалаа.

Өвөлжилтийн байдал хүндрэлтэй байгаа Төв аймгийн Сэргэлэн сумын малчдад Улаанбаатар Гурил ХХК-ийн хамт олон 15 тонн тэжээлийн хивэг хандивлав.

Амтат шарсан тахиатай KFC брэнд нийгмийн хариуцлагын хүрээнд сар бүр “Тэврэлтийн өдөр”-ийг тэмдэглэдэг уламжлалтай. Энэ сард “Тэврэлтийн өдөр”-ийг зохион байгуулаад гурван жил болж байгааг KFC-ийнхэн онцолж байна. Энэ удаагийн “Тэврэлтийн өдөр”-ийг тус компанийн хамт олон “Улаанбаатар Ротаракт” клубтэй хамтран 132-р бага сургуулийн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй 40 хүүхдийг Бизнес плаза дахь салбартаа хүлээн авч, хагас өдрийг хөгжөөнт тоглоом тоглож, бүтээл урлаж, урлагийн тоглолт үзэн хамтдаа дурсамж дүүрэн өнгөрүүлэв. Гурав дах жилдээ зохиож буй “Тэврэлтийн өдөр”-өөр  асрамжийн газар, сургалт хүмүүжлийн тусгай төв, асрамж халамжийн газрын хүүхдүүдийг шалтгаангүйгээр хайрлах, урам өгөх, халуун дулаан тэврэлтээр сэтгэлийг нь дулаацуулахыг уриалдаг юм. Тус хамт олны зүгээс энэ хугацаанд “Эрдэм”, “Нарлаг”, “Миний гэр бүл”, “Зөв амьдрах ухаан” зэрэг асрамжийн газар, “Вербист”, “Өнөр бүл” зэрэг өнчин хүүхдийн асрамжийн газар болон 20 гаруй төвийн 600 орчим хүүхдэд халуун дулаан тэврэлт бэлэглэж, хамтдаа энэ өдрийг тэмдэглэж иржээ.

Хүүхэд бүрт инээд хөөр бэлэглэх "Бяцхан гараараа пицца урлая" өдөрлөг маань СБД-н 20-р хорооны дүү нартаа зориулан хийгдлээ! Бид дүү нартайгаа пицца хийж идэнгээ цагаан сарын ёс заншлын талаар танин мэдэхүйн тоглоом тоглож өнгөрүүлэв. Хүүхэд бүхэн үргэлж инээж байх болтугай #Pizza_Hut_Mongolia

KFC Сансар салбарт БЗД-н 132-р бага сургуулийн 40 хүүхдүүдтэй халуун дулаан “ТЭВРЭЛТИЙН ӨДӨР”-ийг хамтдаа өнгөрүүллээ