English

Нийгмийн хариуцлага

Таван Богд Группын улсын төсөвт төвлөрүүлсэн татварын мөнгөөр юу хийж болох вэ?

01

Ерөнхий боловсролын сургуулийн 7324 багшийг бүтэн жил цалинжуулж болно.

02

9000 гаруй ажилтантай бид дунджаар нэг ажилтан 4 ам бүлтэй гэж үзвэл бид 36000 гаруй хүний амьдралтай холбогдож байна.

03

57 өрхийн эмнэлэг болон 100-н хүний ортой 6 эмнэлэг байгуулж болно.

MAMYPOKO брэнд нийгмийн хариуцлагын хүрээнд 6 сарын 22-ны өдөр ЦССҮТ-тэй хамтран “Цусаа хандивлах” сайн үйлсийн аяныг нийт “Таван Богд Групп”-ийнхээ хамт олны дунд 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.Энэхүү сайн үйлсэд нийт 80 гаруй ажилчид маань нэгдэж хорт хавдартай хүүхдүүд, төрөхийн хүндрэлд орж буй ээжүүд болон цус сэлбэх шаардлагатай хүнд байдалд орсон хэн бүхэнд тусламжийн гараа сунгав. Таны өгсөн цус 3 хүний эрдэнэт амийг аварна. Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч Таван Богд Групп болон Говь ХК хамтран ХУД-т байрлах нийтийн эзэмшлийн газарт 15 сая төгрөгийн үнийн дүнтэй 30ш ногоон навчит, нарсан модыг тарьж, дүүргийнхээ өнгө үзэмжийг нэмэгдүүлэх, иргэдийн ажиллах амьдрах ая тухтай, эко орчинг бүрдүүлэхэд хувь нэмрээ орууллаа.Таван Богд Групп болон Говь ХК-ийн хамтарсан энэхүү ногоон төглийг Хан-Уул дүүргийн тохижилт, үйлчилгээний хэлтэс зүлэгжүүлэх, цэцэрлэгжүүлэх ажлыг зохион байгуулах юм.

Улаанбаатар гурил ХХК -ны хамт олон 31 хүүхдийг өсгөж хүмүүжүүлдэг Сарнай эгчид бүтэн жилийн хэрэглээний гурил буюу 1,2 тонн Улаанбаатар гурилыг хандивлалаа. Нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй ажил нүдээ олсон гэдэгт бат итгэлтэй байна. Та бүхнийхээ ажилд өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе. САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.

KFC-н хамт олны зүгээс бүх сайхан гэр бүлдээ зориулан сар бүрийн 2 дахь долоо хоногийн амралтын өдрөөр Гэр бүлийн өдөрлөг зохион байгуулдаг билээ. Энэ сарын хувьд өдөрлөг маань Олон улсын гэр бүлийн өдрийн хүрээнд реппер GEE-тэй хамтран гэр бүлүүдээ баярлуулсан онцгой өдөр болон өнгөрлөө. Гэр бүл гэдэг халуун ам бүлээрээ хамтдаа байж бяцхан үрсийнхээ инээж цангинах дуу хоолойг сонсож аз жаргалаар бялхах тэр л нандин мэдрэмжийг бидэнд өгдөг. Тийм ч учраас гэр бүлээрээ хамтдаа аз жаргалтай өнгөрүүлэх нэг ч гэсэн өдрийг бэлэглэх үүднээс KFC-н хамт олон “Гэр бүлийн өдөр”-г зохион байгуулдаг билээ. Хүүхэд бүрийн хайртай Бонго, Мишээл, Можух нар Чикигийн хамтаар салбарт ирж хүүхдүүдтэй дуу дуулж, бүжиглэн цагийг хэзээ ч мартагдахааргүй өнгөрүүллээ. Хүрэлцэн ирсэн хүүхэд багачуудынхаа дунд тэмцээн уралдаан зохиож KFC-н гарын бэлгийг гардуулж оролцогч хүүхдүүдээ баярлууллаа. Мөн реппер GEE өдөрлөгт маань оролцож ирсэн бүх гэр бүлүүдтэй зургаа авхуулж хамтдаа цагийг зугаатай өнгөрүүллээ. Дараагийн гэр бүлийн өдөр дээрээ илүү олон сюрпризтай уулзацгаая. Монголын минь аз жаргалтай гэр бүлүүд маш олон болтугай...

Хүүхдээ хэрхэн баярлуулах вэ? Бяцхан үрс минь хичээл номдоо шамдан аав ээжийнхээ ачыг хариулж, улс эх орныхоо боловсролтой иргэд болохоор хичээцгээж байна. Бид үрсээ хичээлээ хийсэн үү гэж асуудаг болохоос юу хийхийг хүсэж байна гэж асууж байсан удаа цөөхөн биз ээ. Асууж байсан бол та ямар хариулт авсан бол? Хүүхдүүдээс авсан судалгааны үр дүнгээс харахад тэд маань аав ээжтэйгээ, дүү, ах эгчтэйгээ хамтдаа цагийг хөгжилдөн өнгөрөөхийг хамгаас илүү хүсдэг гэнэ. Харин хэн бүхнийг баярлуулах хамгийн сайхан газар хаана байдаг вэ? Хамгаас амтат шарсан тахиатай KFC ресторан сар бүрийн 2 дах бямба гариг бүрт “Гэр бүлийн өдөр” зохион байгуулж, хүрэлцэн ирсэн хүүхэд багачууддаа хүүхэлдэйн театрын тоглолт үзүүлж, уралдаан тэмжээн зарлаж, оролцсон хүүхдүүдээ баярлуулдаг билээ. Харин тэднийхээ хөгжилтэй инээд, шуугианд аав ээжүүд бид хамгаас аз жаргалтай нэгэн болдог. Та энэ удаад амжаагүй ч дараагийн удаа аз жаргалтай өдрийг бидэнтэй хамт тэмдэглэх боломжтой. Мэдээллийг www.facebook.com/KFC.Mongolia хаягаас аваарай.

6 сарын "Бяцхан гараараа пицца урлацгаая" өдөрлөг маань Пицца Хат Зайсан салбар дээр зохион байгуулагдлаа. Pizza Hut Mongolia Facebook-ийн бяцхан хэрэглэгчдээсээ санамсаргүй түүврээр сонгон оролцууллаа. Манай бяцхан FB хэрэглэгчид өөрсдийн гараар урласан пиццагаа аав ээждээ сонирхуулж, алиалагч ахтайгаа хамт олон хөгжилтэй тоглоом тоглон, Пицца Хатын ах эгч нартаа юутай ч зүйрлэшгүй сайхан энерги, ажлын эрч хүч бэлэглэлээ. Энэ удаад оролцсон FB хэрэглэгчдийг санамсаргүйгээр сонгох тул дараагийн өдөрлөгийн зарыг https://www.facebook.com/PizzaHutMongolia/  хуудасандаа мэдээлэх болно.