Мэдээлэл

DANONE ГЭР БҮЛИЙН ШИНЭХЭН ГИШҮҮНИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Таван Богд Интернэйшнл ХХК нь Danone брэндийн Актуаль шар сүүтэй ундааг хэрэглэгч олондоо хүргэж байна. Хэрэглэгчдэд шинэ амт, шинэ мэдрэмжийг бэлэглэх шар сүүтэй Актуаль ундааны ашиг тусын талаар танилцуулж байна. Шар сүү нь кальцийн агууламжтай тул ясны сийрэгжилтээс сэргийлнэ Ясны сийрэгжилт нь ямар нэг өвдөлтгүй, 2/3 нь ямар нэг шинж тэмдэггүй явагддаг тул хүн тэр бүр өөрийгөө ясны сийрэгжилттэй болсноо мэддэггүй. Сүүлийн үед залуучууд хийжүүлсэн ундаа их хэмжээгээр хэрэглэх болсонтой холбоотойгоор ясны сийрэгжилттэй залуучуудын тоо эрс нэмэгдэж байна. Тиймээс хийжүүлсэн ундаа хэрэглэхээс татгалзаж, кальци агуулсан хүнсний бүтээгдэхүүн өдөр тутамдаа хэрэглэснээр урьдчилан сэргийлэх юм. Шар сүү нь холестерины хэмжээг тэнцвэржүүлнэ Холестерин нь өөх тосыг бүрдүүлдэг үндсэн хэсгүүдийн нэг юм. Хэдийгээр бие махбодод холестерин хэрэгтэй байдаг боловч цусан дахь холестерины хэмжээ хэт ихсэх нь цусны урсгалд саад учруулдаг. Цусан дахь холестерины хэмжээ нь илүүдэл жинтэй байх, идэвхгүй амьдралын хэв маягтай байх, зохисгүй хооллох, нас ахих зэрэг шалтгаанаас болж ихэсдэг байна. Холестерины хэмжээг тэнцвэржүүлэхийн тулд эрүүл хоол хүнс хэрэглэх, тогтмол идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Шар сүү нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлнэ Хоолны шингэц муудах нь биед үүсэх олон өвчин зовуурийн гол эх үүсвэр болдог. Тиймээс хоолны шингэцээ сайжруулахын тулд мөн л идэвхтэй хөдөлгөөнтэй байх шаардлагатай төдийгүй шар сүүтэй бүтээгдэхүүн тогтмол хэрэглэснээр таны ходоод илүү хөнгөн, эрүүл байх болно. Шар сүүний уураг нь булчингийн массыг дэмжинэ Тамирчид болон дасгал хөдөлгөөн идэвхтэй хийж, фитнессээр хичээллэдэг хүмүүс ихэвчлэн whey protein буюу шар сүүний нунтаг уураг хэрэглэдэг ба энэ нь булчингийн массыг дэмждэг байна. Харин байнгын дасгал хөдөлгөөн хийдэггүй хүмүүсийн хувьд уургаа хоол хүнсээрээ нөхөх шаардлагатай ба арьсаа чангалах зорилгоор шар сүүтэй бүтээгдэхүүн өдөр тутамдаа хэрэглэх нь зүйтэй. Шар сүүний уураг нь бодисын солилцоог сайжруулна Сүүн гаралтай бүтээгдэхүүнүүд нь өөхийг хайлахад хүргэдэг кальцитриол хэмээх гормоныг ялгаруулдаг байна. Шар сүүнд сүүний өндөр чанарын уураг агуулагддаг нь бодисын солилцоог түргэсгэдэг. Түүнчлэн шар сүү биеийн энергийн зарцуулалтыг тэнцвэржүүлэх явцдаа арьсны доод өөхийг задалдаг.

LITTLE SHEEP РЕСТОРАН НААДМЫН ХУУШУУР ГАРГАЛАА

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Их баяр наадмыг угтан Little Sheep Hot Pot рестораны зүгээс хэрэглэгчид олондоо зориулан наадмын амтат дугуй хуушуурыг гаргалаа. Түүнчлэн наадмын дугуй хуушууртай хослуулан хийцтэй сүүтэй цайг гаргаж, шимт айрагийг санал болгож байна.

БҮХЭЛ ҮРИЙН, АМТАТ MCVITIE’S ХУДАЛДААНД ГАРЛАА

Таван Богд Интернэйшнл ХХК нь “Afternoon tea” буюу цай уух соёлоороо алдартай Англичуудын амтархан иддэг McVitie's брэндийн бүхэл үрийн, амтат жигнэмэгийг худалдаанд гаргалаа. Бүхэл үрийн гурилаар хийсэн, өндөр хэмжээний эслэг агуулсан McVitie's жигнэмэг нь хоол боловсруулах явцад хуримтлагдсан өөх тос болон бусад хэрэгцээгүй илүүдлийг богино хугацаанд гадагшлуулж цэвэрлэдэг, эрүүл мэндэд ашигтай амттан юм.

ГОВЬ БРЭНДИЙН 100% НАРИЙН НООЛУУРАН ЭМЭГТЭЙ ХОСЛОЛ

Дэлхийд танигдсан ноолууран брэнд  Говь ХК нь дээд зэргийн зөөлөн ноолуураар чанартай  тансаг  бүтээгдэхүүн урладгаараа алдартай билээ. Говь брэнд нь үргэлж хэрэглэгчдийнхээ амжилт, нэр хүндэд зориулан төгс загвар, шинэ технологийг дэвшүүлсээр ирсэн. Энэ удаад 100% нарийн ноолууран даавуугаар бүтээсэн эмэгтэй хослолыг шинээр  худалдаанд гаргалаа. Биеийн галбир тодотгосон, хагас бариу эсгүүртэй, өмд болон юбканы сонголттой  эмэгтэй хослол нь  хүчирхэг байдлыг илтгэх ба 113 шат дамжлагаар бүтсэн ажил хэрэгч тансаг төрлийн бүтээгдэхүүн юм. Говь брэндийн хослол ур хийц, чанараараа тансаг зэрэглэлд зүй ёсоор тооцогдож, ямар ч үйл ажиллагаанд зөвхөн таныг илэрхийлэх өдөр тутмын гангараа болно гэдэгт итгэлтэй байна. Цэмцгэр эсгүүр, минималист өнгө төрхийг хадгалсан, 100% ноолууран орцтой хослолыг ажил хэрэгч бүсгүйчүүддээ Говь брэнд зориуллаа.

ДЭЭД ЗЭРЭГЛЭЛИЙН ҮХРИЙН МАХЫГ МОНГОЛДОО ИДЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Сакура ресторан нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Япон улсын Мияаконожо хотын ХАА-н хэлтэстэй хамтран Монголын хэрэглэгчдэд дэлхийд алдартай, дээд зэрэглэлийн Вагю махыг танилцуулах амталгаат өдөрлөгийг амжилттай зохион байгуулсан. Тэгвэл 2019 оны 7 дугаар сарын 1-ээс эхлэн А5 зэрэглэлийн Мияазаки Вагю үхрийн махыг албан ёсны эрхтэйгээр Монголынхоо хэрэглэгчдэд хүргэж байна. Энэхүү амт чанараараа гайхагддаг үхрийн махны талаар товчхон мэдээлэл хүргэхэд япон үхрийн махыг дотор нь: Japanese Shorthorn, Japanese Black, Seed Japanese Brown, Japanese Polled гэсэн 4 төрөлд ангилан авч үздэг байна. Вагю үхрийн мах нь Japanese Black төрөлд багтдаг ба хамгийн түгээмэл байдаг төрөл бөгөөд хэд хэдэн төрлийн үнэлгээг өгч зэрэглэлийг нь тодорхойлдог байна. А5 гэсэн үнэлгээ нь хамгийн сайн чанарын үхрийн маханд өгдөг үнэлгээ юм. Үхрийн махны стандартыг тогтоохдоо Шим тэжээл /Grade/ ба Чанар /Quality/ зэргийг харгалзаж үнэлдэг байна. А нь гарал үүслийг илэрхийлдэг бол 5 нь чанарын зэргийг тодорхойлдог байна. Вагю нь өөх мах нь алагласан А буюу тусгай үйлдвэрийн үхрийн мах бөгөөд симфони сонсож, шар айраг ууж массаж хүртэл хийлгэдэг тул хамгийн зөөлөн амтлаг байдаг байна. Манай ресторан нь энэхүү үхрийн махыг Сакура Теппаняки ресторандаа гриллдэн шарж өгөхөөс гадна төрөл бүрийн шөл болон бусад хоолнууддаа гаргаж байна. Та энэхүү махыг амтлахыг хүсвэл зүүн 4 зам, Кемпински зочид буудлын 2 давхарт байрлах Сакура рестораныг зориорой.

СОНГОДОГ ИЛЭРХИЙЛЭЛ

Говь брэндийн уул, үүл, салхийг дүрсэлсэн тансаг ноолууран бүтээлийг “Данийн вант улсын Хааны балет”-ын гоцлол бүжигчид уян налархай хөдөлгөөнөөрөө илэрхийлж, хувцас загвар, сонгодог урлагийн төгс хоршлыг бүжгийн хэлээр яруу тансаг харууллаа. “Данийн вант улсын Хааны балет” нь 1748 онд байгуулагдсан бөгөөд балетын урлагийн анхдагчдын нэг юм. Уг театрын бүжигчид нь зуун дамжсан нийгмийн тусгал, үе үеийн суут туурвигчдын сор болсон бүтээлийг АНУ, Канад, Франц, Румын, Испани зэрэг орнуудын нэртэй театрын тайзнаа амьдруулсаар ирсэн юм.