English

Мэдээ Мэдээлэл

Ноолуурын салбартаа тэргүүлэгч Говь брэнд ГАЛЛЕРИА УЛААНБААТАР төвд албан ёсоор нээлтээ хийлээ

Нийслэл хотын зүрхэн хэсэгт сүндэрлэх Улаанбаатар Галлериа буюу бидний мэдэхээр Хэвлэх үйлдвэрийн түүхэн дурсгалт байдлыг архитектурын өвөрмөц шийдэлтэй хослуулсан худалдаа үйлчилгээний төвд Дэлхийн хамгийн том ноолуурын дэлгүүр үүд хаалгаа нээж байна. Ноолуурын салбартаа тэргүүлэгч Говь брэндийн гайхалтай тансаг мэдрэмжийг төрүүлэх 2 давхар бүхий дэлгүүрт GOBI, YAMA, GOBI ORGANIC, GOBI KIDS бүх брэндийн сүүлийн үеийн бүх коллециудаа бэлдэн хэрэглэгчдэдээ танилцуулахаас гадна таны ноолууран бүтээгдэхүүнийг үргэлж шинэ мэт арчлах Хими цэвэрлэгээ ажиллах болно. Дэлхийн жишигт нийцсэн тансаг дэлгүүр та бүхэнд өдөр бүр 10:00-21:00 цагийн хооронд үйлчилж байна. Дэлхийд танигдсан Монгол брэнд ГОВЬ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх "УЛААНБААТАР ГУРИЛ" -ын үйлдвэртэй танилцлаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны намрын үр тарианы ургац хураалтын явцтай танилцаж, тариаланчдад тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр газар тариалангийн бүс нутаг болох Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудаар ажиллаж байгаа билээ. Өнөөдөр буюу 10 сарын 8-нд Дархан-Уул аймагт байрлах "Улаанбаатар Гурил" компанийн гурилын үйлдвэрээр зочлон, үйл ажиллагаатай танилцлаа. Мөн Ерөнхий сайдыг дагалдан ХХААХҮЯ-ны сайд Б.Батзориг, Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр болон бусад холбогдох албаны хүмүүс ирж үйл ажиллагаатай танилцлаа.

ТАВАН БОГД ИНТЕРНЭЙШНЛ 20 НАС ХҮРЛЭЭ

Дэлхийд танигдсан чанарыг Монголын хэрэглэгчдэд хүргэсээр ирсэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн импортлогч “Таван Богд Интернэйшнл” ХХК хорин нас хүрлээ.Тус компани нь MamyPoko живх, Sofy ариун цэврийн хэрэглэл, Colgate&Palmolive, Гүрж, Чилийн өндөр зэрэглэлийн тансаг дарс, бяцхан үрсийн хамгийн дуртай Италийн Ferrero-ийн амттанууд, Дэлхийн №1 сүү үйлдвэрлэгчийн  амьд бактери бүхий Danone таргууд, Туркийн Ulker брэндийн цэвэр шоколад, Олейна ургамлын тос,  хэрэглэгчдийн эртний танил Heinz, Найман гишүүн төгөлдөр, Мөнгөн аягат цай, New top эдийн саван зэрэг та бидний гэр бүлийн өдөр тутмын хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг 20 жилийн турш тасралтгүй сайжруулан нийлүүлсээр ирсэн билээ.20 жилийн ойн хүрээнд тус хамт олон “Хэрэглэгчдэдээ талархах өдрүүд” арга хэмжээг талбар дээр зохион байгуулснаас гадна үйл ажиллагаагаа нэгтгэн дүгнэж, цаашдын зорилго зорилтоо тодорхойлох сургалтад хамрагдсан байна. 

КЕМПИНСКИ ЗОЧИД БУУДАЛ 3 ДАХЬ ЖИЛДЭЭ МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ ЗОЧИД БУУДАЛ БОЛЛОО

121 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж буй Европын хамгийн эртний тансаг зэрэглэлийн Кемпински зочид буудлын Монгол дахь салбар “Кемпински Хаан Палас” зочид буудал нь Дэлхийн аялал жуулчлалын салбарын Оскар болох World Travel Award-аас гурав дахь жилдээ дараалан “Mongolia’s Leading Hotel 2018” болон “Mongolia’s Leading Hotel Suite 2018” шагналын эзэн боллоо.    World Travel Award нь 1993 оноос хойш 25 дахь жилдээ дэлхийн зочид буудлын салбарын шилдгүүдийг зочид буудлын үйлчлүүлэгчийн дунд цахим санал асуулгаар тодруулдаг. Энэ нь манай хамт олны зочин бүхэнд сайнаас шилдэг рүү тэмүүлэгч хандлагаар хүрч үйлчилж байдгийн үр дүн юм. Кемпински Хаан Палас зочид буудлын нийт хамт олондоо дэлхийн шилдэг болсонд баяр хүргэе.

Л’Окситан брэнд Шангри-Ла молл-д шинэ салбараа нээлээ

Дэлхийн 90 гаруй оронд 3000 салбар дэлгүүртэй, Францын байгалийн гаралтай гоо сайхны Л’Окситан брэндийн шинэ салбар 9-р сарын 14-нд Шангри-Ла молл-д ёслол төгөлдөр нээлтээ хийлээ.  Нээлтийн ажиллагаанд хүрэлцэн ирсэн зочид, худалдан авагчид амьд цэцгэн чимэглэлтэй, анхилам орчинд дарс, амттан тэргүүтнээр дайлуулан, жазз хөгжмийн хамтлагийн тоглолтыг шимтэн үзэж оройг нэгэн гэр бүл шиг таатай уур амьсгалд өнгөрүүллээ. Нээлтийн ажиллагааны үеэр Л’Окситаны тухай асуулт хариултын бяцхан уралдаан явуулж зөв хариулсан зочдод гарын бэлэг гардуулсан нь хөгжөөн нэмж байв. Энэ үеэр олны танил гоо бүсгүйчүүдийн хөл тасрахгүй байсан нь тус брэндийн үнэ хүндийг илтгэж байлаа. “Таванбогд Трейд” ХХК  Францын алдарт гоо сайхны брэнд Л’Oкситаны албан ёсны дистрибютор бөгөөд тус брэнд монголчуудад танил болсоор найм дахь жилтэйгээ золгожээ. Л’Окситан брэндийн менежер Ч.Үнэнбат: - Өнөөдөр бид 8 дахь жилийнхээ босгон дээр хэрэглэгчиддээ илүү ойртож, анхны салбар дэлгүүр болох Сэнтрал тауэр дахь дэлгүүрийнхээ буйрыг сэлгэж  Шангри-Ла молл-д салбараа нүүлгэн ирлээ. Л’Окситан нь Францын өмнөд хэсгийн Прованс нутгийн цэцгийн талбайгаас холгүй орших үйлдвэртээ шинэ ургацын ургамлын охиор бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, тэндээсээ шууд Монголд ирдэг.  Л’Окситан дэлхийд танигдсан, нийгмийн хариуцлагатай, байгальд ээлтэй брэнд юм. Бид борлуулалтын орлогынхоо нэг хувийг харааны бэрхшээлтэй хүүхэд болон эмэгтэйчүүдэд зориулдаг. Мөн найрлагад ордог цэцэг, эмийн ургамал нь байгальд ээлтэй уламжлалт аргаар тарьж, хураасан шинэ ургац байдаг. Үйлдвэрлэлдээ амьтны гаралтай түүхий эд ашигладаггүй, мөн амьтан дээр туршилт хийдэггүй. Сав, баглаа, боодол зэргээ байгальд ээлтэй нөхөн сэргээгддэг түүхий эдээр хийдэг, бүх бүтээгдэхүүн нь брайль үсгээр бичигдсэн байдаг зэрэг онцлогоос нь нийгмийн хариуцлагатай, байгальд ээлтэй гэдгийг нь харж болно. Мөн бэлгэнд өгөхөд тохиромжтой чамин савалгаа, бэлгийн хайрцагтай, бэлэг бүрийг үнэгүй баглаж өгдгөөрөө онцлог. Л’ОКСИТАНЫ САЛБАРУУД Бүтээгдэхүүний найрлага, чанар төдийгүй савалгаа, харагдах байдал, дэлгүүрийн дотоод орчин, эгшиглэх намуухан хөгжим, анхилуун цэцэгсийн зөөлөн үнэр зэрэг нь тайван, сайхан уур амьсгалыг бүрдүүлж, дэлгүүрээр зочилсон хэн бүхэнд хоромхон хугацаанд провансын эгэл тосгонд очсон мэт мэдрэмж төрүүлнэ. Анхилуун цэцэгсээр дүүрэн Л’Окситаны шинэхэн салбараар зочлоорой. Салбар дэлгүүр: 1. Шангри-Ла молл, 2-р давхар, Утас: 7010-1070 2. Улсын Их дэлгүүр, 1-р давхар, Утас: 9304-0110

Ази Номхон далайн бүсийн орнуудын татварын мэргэшсэн зөвлөхүүдийн холбооны 2018 оны форумын "АЛТАН" ивээн тэтгэгчээр ажиллалаа

Ази Номхон Далайн Бүсийн Орнуудын Татварын Мэргэшсэн Зөвлөхүүдийн Холбоо буюу AOTCA нь бүс нутгийн 13 улсын 19 мэргэжлийн байгууллагуудыг эгнээндээ нэгтгэсэн байгууллага юм. АОТСА-ны олон улсын татварын чуулганыг анх удаа эх орондоо зохион байгуулах эрхийг тус холбооны гишүүн Монголын Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг (ТМЗН) аван амжилттай зохион байгууллаа. Монгол Улсын хувьд энэхүү татварын чуулган нь олон улсын татварын шинэчлэгдэж буй дүрмүүдийг дотоодын хууль тогтоомждоо тусгах чиглэлээр мөн (BEPS)-ийн хүрээнд татвараас зайлсхийх эсрэг дүрмийг хэрэгжүүлж буй бусад орнуудын туршлагаас суралцах томоохон боломжийг олгож, татварын шинэчлэл хийж байгаа энэ цаг үед эн тэргүүний бодлогын өндөр ач холбогдолтой үйл ажиллагаа болж өнгөрсөн юм. Уг арга хэмжээг Таван Богд Групп, Говь ХК, Хаан Банк тус тус байгууллагууд ивээн тэтгэн хамтран ажиллалаа. Энэ удаагийн олон улсын татварын чуулган нь “ТАТВАРЫН ГЛОБАЛЧЛАЛ МОНГОЛД” уриан доор “ТАТВАРЫН СУУРИЙГ ГАЖУУДУУЛАХ, АШИГ ШИЛЖҮҮЛЭХИЙН ЭСРЭГ ХӨТӨЛБӨР (BEPS) –ИЙН ХҮРЭЭНД ШИНЭЧЛЭГДЭЖ БУЙ ТАТВАРААС ЗАЙЛСХИЙХИЙН ЭСРЭГ ЕРӨНХИЙ ДҮРЭМ (GAAR), ТҮҮНИЙ ХЭРЭГЖИЛТЭД ТУЛГАРЧ БУЙ ПРАКТИК АСУУДЛУУД” (Challenges in implementation of new GAAR Rules under BEPS) сэдвийн хүрээнд явагдаж өнгөрлөө.