Мэдээлэл

KFC БРЭНДИЙН АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙГ ХАРИУЦСАН УДИРДЛАГУУД МОНГОЛД АЙЛЧЛАН ИРЛЭЭ

2019 оны 8 дугаар сарын 5-8-ны хооронд “KFC GREATER ASIA”буюу KFC Ази, Номхон Далайн бүс нутгийг хариуцсан удирдлагууд Монголд айлчлан ирж, Монгол дахь KFС салбаруудын үйл ажиллагаа болон олон улсын стандартыг хэрхэн ханган ажиллаж буйтай биечлэн танилцлаа. KFC GREATER ASIA нь Япон, Солонгос, Хятад, Мьянмар, Энэтхэг, Индонейз, Монгол 7 улсыг хариуцдаг. Айлчлалын үеэр ерөнхий менежер Ричард Уалис, маркетинг хариуцсан захирал Люис Рүз Рибот, үйл ажиллагаа хариуцсан захирал Фархад Киани, бизнес хөгжил хариуцсан захирал Чарльз Мильс, санхүүгийн газрын захирал Стивен Лю, Япон дахь KFC-н франчайзийн ерөнхийлөгч Масаки Кондо хүрэлцэн ирсэн юм. Төлөөлөгчид KFC Тэнгис, Галлериа болон Хоум плаза салбаруудаар зочлон, үйл ажиллагаатай  танилцсаны үр дүнд дэлхийн брэндийг яг стандартын дагуу амт, чанарыг хадгалан хэрэглэгчдэд хүргэн ажиллаж буй салбарын ажилчид, менежментийн багт талархал илэрхийлж, талархлын карт болон дурсгалын зүйлс гардууллаа. Шилдгээр шалгарсан ажилтнууддаа баяр хүргэе. KFC Тэнгис салбар: - Тогооч Б.Тулга - Ажилтан Б.Хүрэл-Очир - Ерөнхий менежер Д.Ням-Эрдэнэ KFC Галлериа салбар: - Тогооч Б.Нямдорж - Ажилтан Э.Буян-Очир - Ерөнхий менежер М.Бадамханд KFC Менежментийн баг: - Чанар судалгааны албаны дарга Г. Нямсүрэн - Санхүүгийн албаны дарга А. Лхагвасүрэн

ГОВЬ ХК АМЕРИКИЙН ЗАХ ЗЭЭЛД ХӨЛ ТАВИЛАА

Говь ХК нь ирэх 9 дүгээр сард АНУ-ын Лос Анжелес хотод “GOBI CASHMERE USA” хэмээх шинэ салбараа нээхээр боллоо. Говь ХК нь одоогоор АНУ-ын Чикаго, Лос Анжелес, Сан Франциско зэрэг хотуудад фрайнчайз дэлгүүртэй ба шинээр нээгдэж буй салбар нь АНУ-ын хэрэглэгчдэд онлайн худалдаагаар бүтээгдэхүүнээ хүргэхэд голлон анхаарч ажиллах юм. Шинэ салбарын нээлтийн албан ёсны үйл ажиллагаа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр болсон юм. Тус айлчлалын гол зорилгын нэг нь Монголын ноос ноолууран бүтээгдэхүүнийг гаалийн татваргүйгээр АНУ-д нэвтрүүлэх талаар хэлэлцээр байсан юм. АНУ-ын Конгрессын нэр бүхий гишүүд 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх зорилгоор гуравдагч хөршийн худалдааны хуулийг хэлэлцүүлэхээр Конгресст өргөн барьсан. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар Монголын хувцас үйлдвэрлэлийн салбарт шинээр 40 мянган ажлын байр бий болж, 200 мянган малчны орлого нэмэгдэх аж.

ГАЛЛЕРИА УЛААНБААТАР ТӨВД ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛСЭЭР

Галлериа Улаанбаатар худалдаа, үйлчилгээний төв нь залуу уран бүтээлчдийг дэмжин, тэдний бүтээлийг зочиддоо танилцуулах үүднээс уран зургийн үзэсгэлэнг тогтмол зохион байгуулж байна. Энэ удаагийн үзэсгэлэнгээр зураач С. Жаргалмаагийн “Нартай бороо 2” судалбар үзэсгэлэнг толилуулж байна. Уг үзэсгэлэн хүн бүрт нээлттэй бөгөөд 2019 оны 8 дугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ.

ENGLISH SPEAKING CLUB

Эйрлинк Монголиа компани болон Галлериа Улаанбаатар худалдаа, үйлчилгээний төв хамтран Caffe Bene Galleria кофе шопд Бямба гараг бүр 12:00-14:00 цагийн хооронд англи хэлний мэргэжлийн гадаад багштай "Free English Speaking Club"-г зохион байгуулж эхэллээ. Speaking club үнэ төлбөргүй бөгөөд сонирхсон хүн бүрт нээлттэй. Та кофе шопын үйл ажиллагааг дэмжин дурын худалдан авалт хийхэд л хангалттай.

“БИДНИЙ ЦӨӨХӨН МОНГОЛЧУУД” ҮЗЭСГЭЛЭН

Галлериа Улаанбаатар худалдаа, үйлчилгээний төв Монгол үндэсний соёл, ёс заншил, нүүдэлчин ахуйг өгүүлсэн “Бидний Цөөхөн Монголчууд” гэрэл зургийн үзэсгэлэнг 2019 оны 7 дугаар сарыг дуустал гадаад болон дотооддын зочиддоо толилуулж байна. Уг үзэсгэлэн нь хүн бүрт нээлттэй юм. 

ҮНДЭСНИЙ ТОГЛОЛТ

Галлериа Улаанбаатар худалдаа, үйлчилгээний төвд Монгол үндэсний соёл, уламжлалыг харуулсан биелгээ, хөөмий, морин хуур, ардын бүжиг, уртын дуу, цагаан өвгөний ёслолын хэсгүүд багтсан язгуур урлагийн тоглолт өдөр бүр 14, 16, 18 цагуудад болж байгаа тул Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Тоглолт бүх зочдод нээлттэй бөгөөд үнэ төлбөргүй.