Мэдээлэл

Таван Богд ХХК хэрэглэгчдийнхээ дунд "TB’s Accessories Days" өдөрлөгийг зохион байгууллаа

Toyota-н албан ёсны дилер Таван Богд ХХК нь автомашин худалдан авсан хэрэглэгчиддээ борлуулалтын дараах үйлчилгээ үзүүлэх зорилгоор дэлхийд тэргүүлэгч автомашины дагалдах тоног, хэрэгсэл үйлдвэрлэгчдийн Монголд дахь албан ёсны төлөөлөгчөөр ажилладаг бөгөөд автомашиныг худалдан авсан хэрэглэгчдийнхээ дунд TB’s accessories days өдөрлөгийг 03.27-03.30 хооронд зохион байгуулав. Таван Богд ХХК нь дараах автомашины дагалдах тоног, хэрэгслийг борлуулдаг: www.bridgestone.com www.dunloptires.com www.3m.com www.ozracing.com www.egrgroup.com www.weathertech.com www.rhinorack.com www.tracgrabber.com www.arctictrucks.com www.gs-yuasa.com

KFC гал тогоогоо олон нийтэд нээлттэй танилцууллаа

"KFC – Нээлттэй гал тогоо” -ны өдөр 3 сарын 16-нд 11-16 цагийн хооронд KFC Бизнес плаза, KFC Хоум плаза, KFC Галлериа салбаруудад амжилттай зохион байгуулагдлаа.  Энэ өдөрлөгийн зорилго нь KFC-ийн гал тогооны өдөр тутмын үйл ажиллагаа, дэг, үйлчилгээний стандарт болон KFC амтат шарсан тахиа гал тогоондоо цоо шинээр бэлтгэгдэн хэрэглэгчдэдээ хэрхэн хүрдгийг нээлттэй танилцуулахад чиглэгдсэн юм.  KFC –ийн албан ёсны фэйсбүүк пэйж хуудаснаас мэдээлэл авсан олон нийт www.kfcmongolia.com веб сайтаар  нь  бүртгүүлэн, оролцсон байна. Олны танил хүмүүс KFC –ийн гал тогоонд ажилласан талаарх нэвтрүүлэг үздэг байсан бол өөрөө оролцож, танилцсан нь сонирхолтой байлаа гэцгээж байв.

Таван Богд Групп японы TEIN брэндтэй хамтын ажиллагааг эхлүүллээ

1985 оноос эхлэлтэй Япон улсын автомашины амортизаторын үйлдвэрлэлийн TEIN компани нь улсдаа сайжруулсан өндөр чанарын амортизаторын борлуулалтаар тэргүүлэгч компани бөгөөд Монгол улсад 2013 оноос эхлэн хийсэн өөрсдийн шинжилгээ судалгааны үр дүнд  Land Cruiser 200 маркын автомашинд тусгайлан зориулан үйлдвэрлэсэн TEIN 4X4 болон бусад Toyota, Nissan, Subaru зэрэг бүх төрлийн автомашины TEIN ENDURA PRO PLUS загварыг нийлүүлж эхэллээ.  TEIN автомашины амортизатор нь Toyota компорацийн шинэ автомашинуудын TRD PRO тоноглолд үйлдвэрээс нийлүүлэгддэг бөгөөд үйлдвэрийн амортизатороос илүү өндөр ачаалал даах, хатуу зөөлөнг хүссэнээр тохируулж болох давуу талтай. Монгол улсад борлуулагдаж буй TEIN 4X4 болон TEIN ENDURA PRO PLUS загварууд нь автомашины энгийн амортизатороос дараах давуу талтай. Үүнд: Өндөр нам болон хатуу зөөлөн тохируулагч 2 дахин их тос ордог 2 талдаа ажиллагаатай Донсолгоо шингээгч бүхий HBS систем -40 градусын шингэнтэй 60% илүү өргөн диаметртэй Илүү сайжруулсан гангаар хийгдсэн. Таван Богд Групп нь 2019 оны 3-р сарын 18-аас эхлэн албан ёсны дистрибюторын эрхтэйгээр үйл ажиллагааг эхэлж байгаа  бөгөөд өөрсдийн Хан-уул дүүрэг болон Баянгол дүүрэг дэхь салбар дэлгүүрүүдээр борлуулан үйлчилж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: 99994980 дугаараас Салбар 1: ХУД Volkswagen Center-ийн хойно Салбар 2: Өргөө 1 кино театрын KFC -ын урд. Facebook хуудас: TEIN Mongolia / Таван Богд /

ТӨГС УРЛАЛЫГ ТҮГЭЭХ ӨДӨРЛӨГ

Ноолуураар хослол Монголдоо урлана гэдэг хэний ч санаанд багтамгүй, бүтэшгүй мөрөөдөл мэт байв. Учир нь ноолуурыг нимгэн даавуу болгох үйл явц нь маш нарийн шат дамжлагаас бүрдсэн, асар их цаг хугацаа шаардсан ажиллагаа байдаг. Харин энэ ажиллагааг Говь ХК-ийн мэргэжилтнүүдийн удаан туршилт, өнө их хөдөлмөрийн үр дүнд өд мэт хөнгөн 100% ноолууран даавууг урлаж, үүгээрээ анх удаа эрчүүддээ зориулсан төгс хийц бүхий хослолыг хэрэглэгчиддээ барилаа. Шинэхэн бүтээсэн нарийн даавуу болон түүгээр урласан Монгол эрчүүдийн биед төгс суусан хослолын танилцуулах арга хэмжээ 2 сарын 28-нд зохиогдсон бөгөөд уригдан ирсэн хүндэт зочиддоо бэлэг болгон хамгийн анхны нарийн даавуун хослолыг хувь захиалгаар хийлгэх ховорхон боломжийг олгосон байна.

YAMA брэндийн хавар зуны коллекци

YAMA брэндийн энэ оны хавар/зуны коллекци нь таныг зах хязгаар нь үл мэдэгдэм эсрэг туйлын ертөнц рүү хөтөлж, өнгөрсөн үеийн харилцан хамаарлаас ангид ирээдүйн мөн чанарыг тольдоно. Ирээдүйг тольдох бидний ертөнц яг л ийм төрхтэй гэмээр зураглалыг энд буулгасан юм. Бүх зүй тогтол нь холимог болон хуваалцахад оршино: коллекцийн үзэл санаа, хэв маяг нь тэр чигтээ орчин үеийн чиг хандлагыг тодорхойлсон гэхэд болно. Загварын хэлбэр бүр сэдэлжүүлсэн ба деталь хэсгүүд нь дэлхийг бүхэлд нь багтаасан мэт гайхалтай зураглалууд тус коллекцид оршин буй... Шинэхэн коллекцид романтик төрхийг тодотгох зөөлөн ягаан өнгө давамгайлсан. Өнгөний хослолын хувьд сувдан саарал, ягаан, мэдрэхүйн чанарыг өндрөөр илэрхийлэх шүр, эмэгтэйлэг байдлыг тодотгосон маргад зэрэг сэтгэл булаам өнгүүд зонхилжээ. Энэ бол таныг шинэ сорилтод хөтөлж, сэтгэл хөдлөлийн оргилд хүргэх тансаг илэрхийлэмж юм.

Гоёо ХХК-ийн бүтээгдэхүүн Солонгос улсын зах зээлд

Гоёо компани нь 2019 оны 1 дүгээр сард БНСУ-ын CJ группийн CJ ENM компанитай ГОЁО брэндийн бүтээгдэхүүнийг Солонгос улсын зах зээлд худалдах онцгой гэрээг байгуулсан бөгөөд 2 дугаар сарын 12-ны өдөр CJ TV homeshopping сувгаар анхны борлуулалтаа амжилттай хийлээ.2018 оны хувьд Гоёо компанийн Гадаад худалдааны газар нь 53,000 ширхэг бэлэн бүтээгдэхүүнийг экспортод гаргаж байсан бол 2019 оны дөнгөж эхний 2 сарын байдлаар гэхэд 44,000 ширхэг бэлэн бүтээгдэхүүнийг БНСУ ын зах зээлд нийлүүлж Монгол улсын ноолууран бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд таниулах, экспортыг өсгөхөд үнэтэй хувь нэмрээ оруулж байна.