English

Хүний нөөц

Бидэнтэй нэгдэх


Таван Богд Группийн ололт, амжилт бүхэн нийт ажилтнуудын маань хөдөлмөр зүтгэлийн үр дүн, харилцагч, хэрэглэгч бүрийн маань итгэл, сэтгэлтэй салшгүй холбоотой билээ. Бид өөрсдийн эрч хүчтэй, чадварлаг, мэргэжлийн ур чадвар бүхий бүтээмж өндөртэй  хамт олноороо үргэлж бахархдаг.

Яагаад Таван Богд Группийг сонгох вэ?

  • Таван Богд Групп нь монголын томоохон ТОП компаниудын нэг ба бидний бизнесийн цар хүрээ жилээс жилд улам өргөжин тэлсээр байна.
  • Чадварлаг, эрч хүчтэй, нөхөрсөг хамт олонтой, ажлын таатай орчин, өрсөлдөхүйц цалин хангамжийг санал болгодог.
  • Мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх, сурч хөгжих, өөрийгөө хөгжүүлэх боломж бүрэн бүрдсэн.

Нийгмийн хангамж

Таван Богд Групп нь ажилтнууддаа цалингаас гадна олон төрлийн хөнгөлөлт урамшуулал, хангамжийг олгодог. Үүнд:

  • Купон

    Таван Богд Группийн хэмжээнд 3 сараас дээш хугацаагаар ажилласан ажилтнуудад нэмэлт купоны урамшуулал олгодог. Купон нь Таван Богд Группийн салбар компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээнээс сонгон худалдан авахад зориулагдсан үнийн дүн бүхий эрхийн бичиг бөгөөд энэ нь цалингаас гадна нэмэлт хангамж юм.

  • Хөнгөлөлт

    Ажилтандаа хоол, гар утасны хөнгөлөлтийг эдлүүлэхээс гадна албан ажилд ашиглах унааг холбогдох журмын дагуу олгодог.

  • Даатгал

    Ажилтнуудаа ажилд орсон өдрөөс нь эхлэн Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд бүрэн хамруулдаг ба ажлын байрны онцлогоос хамааран гэнэтийн ослын даатгал, хариуцлагын даатгалд хамруулдаг.

  • Шагнал урамшуулал

    Жил бүр ажилтнуудынхаа ажлын гүйцэтгэлийг үнэлж, салбар компани бүрээс өндөр гүйцэтгэлтэй ажилтныг шалгаруулан “Гадаадад аялах эрхийн бичиг”-ээр шагнаж урамшуулдаг. Эрхийн бичгээр шагнагдах ажилтнуудын тоо жилээс жилд өсөж байна. Мөн  тэргүүний ажилтнуудыг жил бүр шалгаруулдаг ба мөнгөн шагналаар шагнаж урамшуулдаг.

  • Тэтгэмж, тусламж

    Таван Богд Группээс ажилтнуудынхаа нийгмийн асуудалд анхааран “Гэр бүлээ батлуулсаны, шинэ хүүхэдтэй болсоны, гэнэтийн осол, аюулын, гачигдлын “ гэх мэт олон төрлийн мөнгөн тэтгэмж, тусламжийг олгодог.

  • Орон сууцны зээл

    Таван Богд Группт оруулсан хувь нэмэр, ажлын гүйцэтгэлийг үндэслэн ажилтнууддаа Хаан банкнаас орон сууцны зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр авах боломжийг бүрдүүлдэг. Бид Монголын банк, санхүүгийн  салбарт тэргүүлэгчдийн нэг болох Хаан банкны хувь нийлүүлэгчийн хувьд Хаан банктай хамтран ажилладаг билээ.

  • Цалингийн зээл

    Ажилтан нь богино хугацааны санхүүгийн хэрэгцээгээ шуурхай шийдэхэд зориулан Хаан банкнаас цалингийн зээлийг авах боломжтой.

  • Эрүүл мэнд

    Бид ажилтнуудынхаа эрүүл мэндэд анхаарч жилд нэг удаа эмнэлгийн иж бүрэн урьдчилсан үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулдаг. Энэ нь ажилтны одоогийн эрүүл мэндийн байдалд үнэлгээ өгөхөөс гадна ирээдүйд учирч болох эрүүл мэндийн асуудлыг урьдчилан мэдэж сэргийлэх зорилготой.

  • Спорт заал

    Ажиллагсдын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх зорилгоор ажилтнууддаа сагсан бөмбөг, гар бөмбөг, агаарын болон ширээний теннис зэрэг сонирхолтой спортын төрлүүдээр хичээллэх боломжийг бүрдүүлэн өгдөг.

  • Олон нийтийн арга хэмжээ

    Ажилтнуудын ажлын бүтээмжийг дээшлүүлэх, өөрийгөө нээн харуулах боломж олгох, багаар ажиллах, хамт олонч уур амьсгал бүрдүүлэх зорилгоор “Бүтээлч Таван Богдчууд” аяны хүрээнд олон сонирхолтой тэмцээн, уралдааныг зохион байгуулдаг. Мөн жил бүр өвөл, хавар, зун, намрын улиралд салбар компанийн нийт ажилтнуудыг хамруулсан хөгжилтэй амралт, зугаалга, спортын арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг.

  • Цэцэрлэг

    Таван Богд Групп нь өөрийн төв байртай ойрхон байрлалтай Хан-Уул дүүргийн 46–р цэцэрлэгтэй хамтран ажилладаг бөгөөд ажилтнуудынхаа хүүхдийг бага, дунд, ахлах бүлэгт харъяалал харгалзахгүйгээр хамруулдаг.

  • Номын сангийн үйлчилгээ

    Ажилтан бүр группийн номын сангаас мэргэжлийн, уран зөгнөлийн, адал явдалт, танин мэдэхүйн гэх мэт олон төрлийн номуудаас захиалан уншиж, мэдлэг оюунаа дээшлүүлэх боломжтой. Мөн дэлхий шилдэг зохиол бүтээл, хамгийн сүүлийн үеийн гадаадын сэтгүүл, сониноос сонголтоо хийж болно.