Танилцуулга

Галлериа Улаанбаатар


Нийслэл хотын зүрхэн хэсэгт сүндэрлэх  “Галлериа Улаанбаатар” төв нь хэвлэх үйлдвэрийн хэмээн нэрлэдэг байсан түүхэн дурсгалт барилгыг орчин үеийн архитектурын өвөрмөц шийдэлтэй хослуулан бүтээж 2018 оны 11 сард албан ёсны нээлтээ хийсэн. Хотын төв цэгт, үйлчилгээний байгууллагуудын нэгдсэн төв ийнхүү үүдээ нээсэн нь Монголыг зорин ирэх жуулчдад жилийн дөрвөн улирлын турш дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээ үзүүлэх  нөхцөлийг бий болгож байгаа юм. Галлериа төвд Говь, Little sheep сүлжээ рестораны хамгийн том салбар, Галлериа Сувинерийн дэлгүүр, KFC болон Pizza hut сүлжээ ресторанууд, Michel&Amazonka, Ecco гэх мэт дэлхийн болон дотоодын томоохон брэндүүд үйл ажиллагаа явуулж байна.